images

В.Зеленский “Их 7” бүлгийн уулзалтын дараа юу гэж хэлэв?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


     Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн ням гарагт Японы Хирошима хотод болсон “Их 7" бүлгийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцсон билээ. Тэрбээр Украинд айлчилсан Японы ерөнхий сайд Фүмио Кишидагаас тус уулзалтад оролцох урилгыг анх авахдаа цахимаар оролцохоо мэдэгдэж байсан ч шийдвэрээ өөрчилсөн юм. В.Зеленский тус уулзалтад оролцсныхоо дараа хэвлэлийн бага хурал хийлгэхдээ юу гэж ярьсныг Японы "Mainichi" сонин товч мэдээлснийг үзвэл тэрбээр "Оросын дайны гэмт хэргийг тэвчиж болохгүй. Манай улс ОХУ-д булаалгасан газар нутгаа эргүүлэн авахаар шийдсэн" гэж хэлснээс гадна Хирошимагийн энх тайвны музейд зочилсныхоо дараа тус музей дэх зургуудийг Бахмуттай төстэй харагдаж байна гэжээ. Мөн энэ дайны дараах сэргээн босголтын ажилд Японоос технологийн болон бусад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.