images

“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-19


     “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалт өнөө өглөө Японы Хирошима хотод эхэлж удирдагчид энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн дэх атомын бөмбөгийн музейд зочилсон байна. Ийн зочлох үеэр, уулзалтыг зохион байгуулагч Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хөтчөөр ажиллажээ. Хирошима бол 1945 оны наймдугаар сарын 6-нд дэлхийн анхны атомын бөмбөг хаясан газар бөгөөд тус музейд  бөмбөгдөлтөд өртсөн эд зүйлс зэрэг атомын бөмбөгийн хор нөлөөг харуулсан өдий төдий материалуудыг дэлгэн тавьжээ. "Их долоо"-гийн удирдагчид болон ажиглагчид атомын бөмбөгийн музейд зочлох нь цөмийн зэвсгээс ангижрахын ач холбогдлыг тэдэнд сануулна гэж Японы Засгийн газар үзсэн байна. Ерөнхий сайд Ф.Кишида Хирошима явахын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгохын төлөө байгаагаа нотолж, хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалах их гүрнүүдийн хүсэл зоригийг дэлхий дахинд уриалах болно гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Украины байдал, цөмийн зэвсгээс ангижрах ба үл дэлгэрүүлэх, цаг уурын өөрчлөлт, дэлхийн эдийн засаг зэрэг олон асуудлаар санал солилцож, уулзалтын үр дүнгээр хамтарсан мэдэгдэл хийх ажээ. Мөн оролцогч орнуудын хооронд олон талт болон хоёр талт хэлэлцээ явагдана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.