images

Украин: Газар нутгаа найр тавих, статус квог царцаах зэрэг саналыг хүлээж авахгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-19


     Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуй Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзах үеэр сайд "Газар нутгаа алдах, статус квог царцаах зэрэг саналыг хүлээж авахгүй" гэж мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Уулзалтын дараа тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж “Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр тогтвортой, шударга энх тайвныг сэргээх зарчмуудыг тусгай төлөөлөгчид дэлгэрэнгүй тайлбарласан" гэжээ. Энэ нь түрэмгийлэлд алдагдсан газар нутгийг буцааж авах, мөн Орос улсын зүгээс тавьж буй НАТО-гийн тэлэлтийг зогсоох гэх мэт үндэслэлгүй шаардлагыг хүлээж авахгүй гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ. Тусгай төлөөлөгч Ли мөн ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан байна. Энэ үеэрээ "Талууд өөрөөсөө эхэлж, харилцан итгэлцлийг бий болгож, эвлэрэх, энхийн хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой" гэжээ. Үүний хариуд Украины тал “Дайныг зогсоож, энх тайвныг сэргээхэд Хятад улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг бид сайшааж байна” гэсэн байна. Барууны хэвлэлүүд “Хятад улс зуучлалын явцад “түрэмгийлэл” гэсэн үг хэллэгээс зориудаар зайлсхийж байгаа нь Оросыг төлөөлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна” хэмээн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.