Хятад: “Shenzhou 16” сансрын хөлгийг энэ сард хөөргөнө
Анд нөхдийн мэдээ
2023-05-19
Хятадын сансрын агентлаг албан ёсны вэбсайт дээрээ энэ сард “Shenzhou 16” хөлгийг хөөргөхөөр төлөвлөсөн тухайгаа нийтэлжээ. Сансар дахь Хятадын станцад очиж ажилладаг тус нисгэгчтэй хөлгийн багт гурван нисгэгч багтаж, зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэдэг билээ. Үүний өмнө “Shenzhou 15” хөлгийн багийнхан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд сансрын станцад очиж “Shenzhou 14” хөлгийн багийнхантай нэгдэж байв. Улмаар “Shenzhou 14” хөлгийн багийнхан 12 дугаар сарын 5-нд эх дэлхийдээ эргэн ирж Өвөр Монголд буусан. Энэ сард хөөргөх хөлгийн нислэг нь тус улсын сансрын станцын төслийн тав дахь, нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн 28 дахь нислэг болох юм. Харин “Shenzhou 17” хөлгийг ирэх аравдугаар сард хөөргөх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.