Архангай: Стадионоо контейнероор барина
Чихэнд чимэгтэй
2023-05-18
Архангай аймаг энэ зун 100 жилийн ойн баяр наадмаа зохион байгуулж, нийт ирэх жуулчдын тоог 285364 хүргэнэ гэсэн тооцоог гаргажээ. Энэ хүрээнд "Монгол сарлаг" фестиваль, Орхоны хөндийн адуучдын баяр, Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Мөн залуус руу чиглэсэн шоу тоглолт, үзүүлбэр, спортын арга хэмжээ зэрэг 17 төрлийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн ба үүнд зориулж Цэцэрлэг хотын зүүн урд зүгт 25 га талбайд 4000 хүний багтаамжтай стадионыг барихаар болжээ. Тус байгууламжийг контейнероор барьж байгаа ба 1500 автомашины зогсоол, 84 үйлчилгээний борлуулалтын цэгийг хамт шийдэж, долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.