Олон улсын яруу найрагчид Улаанбаатарт чуулна
Чихэнд чимэгтэй
2023-05-18
Соёл, яруу найргийн академийн санаачилгаар олон улсын яруу найргийн форум тавдугаар сарын 19-21-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Соёлын яамны дэмжлэг, МЗЭ-ийн оролцоотой тус форумд Монгол, Орос, Хятад, Франц, Солонгос, Испани, Израиль, Бангладешийн яруу найрагчид оролцож, хэд хэдэн хэлээр хэвлэгдсэн яруу найргийн түүврийг танилцуулах бөгөөд уулзалт хийнэ. Форумын нээлт маргааш 9 цагт "Чингис хаан" үндэсний музейн есөн давхарт болох ажээ. Мөн тус форумын гурав дахь өдрийн үйл ажиллагаа буюу "Олон хэлний найрсал" яруу найргийн уншлага Улсын филармонийн концертын танхимд болох бөгөөд яруу найрагчид энэ уншлагад чөлөөтэй оролцох боломжтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.