images

Америкчуудын 61 хувь нь хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-18


     “Reuters” мэдээллийн агентлаг тавдугаар сарын 9-15-ны хооронд 4415 насанд хүрэгчээс хиймэл оюун ухааны ирээдүйд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар цахим санал асуулга явуулжээ. Улмаар оролцогчдын 61 хувь нь хиймэл оюун ухааны технологийн өсөлт хүн төрөлхтний ирээдүйд заналхийлж болзошгүй гэдгээс эмээж байна гэж хариулсан байна. Харин 22 хувь нь энэ асуудалтай санал нийлэхгүй гэсэн бол 17 хувь нь эргэлзэж байна гэж хариулсан аж. Мөн тэднийг ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжиж буйгаар нь ангилж авч үзэхэд Дональд Трампыг дэмжигчдийн 70, Жо Байдений дэмжигчдийн 60 хувь нь хиймэл оюун ухаан ирээдүйд сөрөг нөлөөтэй гэдэгтэй санал нэгджээ. Сүүлийн үед “ChatGPT” чатботын хэрэглээ эрчимтэй түгж, бүх цаг үеийн хамгийн хурдацтай хөгжиж буй технологи болсон тул энэ судалгааг зохион байгуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.