images

2024 оны Парисын олимпын үеэр нисдэг такси үйлчилнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-18


     Ирэх жил Парист зохиогдох зуны Олимпын наадмыг угтан туршилтаар явуулж буй "нисдэг такси"-ны үнийг 110 орчим еврогоор тогтоохоор болсон тухай тус улсын “Paris Airport” групп мэдэгдлээ. Тус группын гүйцэтгэх захирал Августин де Романе хэвлэлээр мэдээлэл өгөхдөө “Нисдэг тэргээр Парисыг хөндлөн гулд явах зардал нь автомашинаар явахаас хоёр дахин өндөр боловч энэ нь маш боломжийн үнэ бөгөөд хүн бүр үүнийг ашиглах боломжтой гэжээ” гэжээ. Улмаар тус групп Парисын олимп болох 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд Парис хотын баруун өмнөд хэсгийн Сен-Сир-Леколь, зүүн хойд захын Ле Бурже, зүүн өмнөд захын Аустерлиц хотын Ле Бурже болон Сена мөрний хоорондох үйлчлэх агаарын таксины тасалбараа борлуулж эхлэхээр болсон байна. Замын түгжрэл ихтэй томоохон хотод амь нас нь эрсдэлд орсон өвчтөнийг тээвэрлэх эмнэлгийн түргэн тусламж зэрэг олон талбарт агаарын такси давуу талаа харуулах болно гэдгийн онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.