Балбын ширваа Ками Рита Эверестэд 27 дахь удаагаа амжилттай авирлаа
Анд нөхдийн мэдээ
2023-05-17
Балбын ширваа Ками Рита өчигдөр өглөө 8848 метр өндөр Эверэстийн оргилд 27 дахь удаагаа гарч өнгөрсөн жил тогтоосон өөрийн амжилтаа шинэчлэхийн хамт тус оргилд хамгийн олон удаа гарсан дэлхийн анхны хүн боллоо. Өнгөрсөн ням гарагт Балбын өөр нэгэн уулчин Баасан Даваа Эверэстэд 26 дахь удаагаа гарч, түүнтэй ижил амжилтын эзэн болохтой зэрэгцэн К.Рита ууланд дахин авирахаар замдаа гарсан юм. Тэрбээр энэ удаа дэлхийн долоон ноён оргилд гарах аяллын экспедицийг замчилж Эверэстэд гарчээ. К.Рита өдгөө 53 настай бөгөөд анх 1994 онд Эверэстэд гарч байсан гэнэ. Үүнээс гадна дэлхийн бусад ноён оргилууд болох К2, Лхоце ууланд нэг нэг удаа, Манаслуд гурван удаа, Чо Оюу ууланд найман удаа гарч байсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.