81 настай гүйгч 300 марафонд оролцох зорилго тавьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-17
Их Британийн “Rob Burrow Leeds” марафонд 81 настай ахмад дайчин эмэгтэй Хилари Варам оролцож 42.2 километр замыг 8 цаг 15 минутад туулжээ. Тэрбээр олон марафонд гүйж олны танил болсон тул замд нь таарсан хүмүүс түүнийг тэврэх гэж оролдсон байна. Харин энэ марафон нь түүний оролцсон 175 дахь марафон болсон бөгөөд тэр 55 настайгаасаа энэ спортоор хичээллэж, нийт 300 марафонд оролцох зорилго тавьсан аж. Харин тус марафоны талаар Х.Варам "Гайхалтай байлаа. Би үүнийг ийм сайхан болно гэж хэзээ ч бодож байгаагүй" хэмээн ярьсан байна. “Rob Burrow Leeds” марафон нь Их Британийн “Leeds Rhinos” рэгби багийн тамирчин Роб Буррогийн нэрэмжит бөгөөд энэ жил 12 мянган хүн оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.