Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр дахь шатанд явуулахаар болов
Анд нөхдийн мэдээ
2023-05-15
Турк улсад өчигдөр ээлжит ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж, одоо саналын тооллого хийж байна. Энэ талаар тус улсын төрийн мэдлийн "Анадолу" агентлаг "Саналын хайрцгийн 97 хувийг нээж саналыг тоолоход Р.Эрдоган 49.39%-ийн санал, К.Киличдароглу 44.92%-ийн санал авсан" гэж мэдээллээ. Иймд Р.Эрдоган, түүний гол өрсөлдөгч К.Киличдароглу нарын хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тул энэ сарын 28-нд ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болжээ. Харин парламентын сонгуульд Р.Эрдоганы Шударга ёс, хөгжлийн нам буюу АК нам олон суудал аваад байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.