images

Их гүрний удирдагчид Хирошимагийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-10


     Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Японы Хирошимад болох "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр их гүрний удирдагчид “Атомын дэлбэрэлтэд хохирогсдын дурсгалын цогцолбор"-т хүндэтгэл үзүүлэх ажээ. 1945 оны наймдугаар сард АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудад цөмийн цохилт өгсөн бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд атомын бөмбөгийг жинхэнэ дайнд ашигласан анхны бөгөөд сүүлчийн тохиолдол байсан юм. Энэ бөмбөг 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөө 8 цаг 15 минутад Хирошима хотод дэлбэрчээ. Хирошима бол Японы хамгийн олон хүн амтай аж үйлдвэрийн найм дахь хот, харилцаа холбооны төв байсан бөгөөд Японы арми тэнд байрлаж байсан аж. Дэлбэрэлтийн ойролцоох температур 4000 градус хүрч, тэнд байсан бүхэн шатаж хайлж байсан гэдэг. Зөвхөн Хирошимад 140 мянган хүн амиа алджээ. Хирошимагийн бөмбөгдөлтөөс гурав хоногийн дараа Нагасаки хотод дахин атомын бөмбөг хаясан юм. Өнгөрсөн зуунд хүн төрөлхтөнд тохиосон энэхүү  гамшгийг дэлхийн удирдагчид ийнхүү нэхэн дурсахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.