images

Итали: Байгаль орчны хөдөлгөөний тэмцэгчид хагас нүцгэнээр эсэргүүцэл илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-05


     Италийн байгаль орчны “Ultima Generazione” хөдөлгөөний зургаан идэвхтэн Ромын төвд хагас нүцгэнээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж уур амьсгалын хямрал ноцтой байгаа талаар мэдээлэл хийсэн тухай ANSA агентлаг мэдээлэв. Жагсагчдаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ​​биеэ гинжлэн төв зам дээр суугаад замын хөдөлгөөнийг хаасан байна. Тэд нуруун дээрээ эсэргүүцлийн үгс бичсэн байв. "Хүмүүс биднийг садар самуун гэж хэлэх байх. Харин өчигдөр Эмилиа-Романья хотод болсон явдал бол жинхэнэ самуун юм" гэж тэд хэлжээ. Урд өдөр нь Италийн хойд хэсгийн Эмилиа-Романья мужид хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, хоёр хүн нас барж, нэг хүн сураггүй алга болсон юм. Тэдгээр тэмцэгчид өнгөрсөн оны долдугаар сард Флоренц хотын Уффици галерейд Сандро Боттичеллигийн алдарт “Primavera” зургийн хамгаалалтын шилэнд гараа цавуугаар нааж эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Үүнийгээ тайлбарлахдаа, уур амьсгалын хямралын  талаарх ойлголтыг энгийн аргаар илэрхийлж ойлгуулахад хэцүү байгаа тул эрс хатуу байдлаар эсэргүүцэл илэрхийлж байна гэсэн билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.