Энэтхэгт нэг өдрийн дотор 460 мянган хүн онгоцоор нисэв
Анд нөхдийн мэдээ
2023-05-04
Энэтхэгт нэг өдрийн дотор 456082 зорчигч онгоцоор нисэж тус улсын дотоодын агаарын тээврийн түүхэнд дээд амжилт тогтоолоо. Энэ үйл явдал дөрөвдүгээр сарын 30-нд болсон бөгөөд орон даяар 2978 нислэг үйлджээ. Он гарнаас хойш эхний гурван сард тус улсын дотоодын нислэгээр 37.5 сая гаруй зорчигч үйлчлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 51.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын дараах аялал жуулчлал, тээврийн салбар нь мэдэгдэхүйц өсөөд байгаа юм. Мөн Америк, Хятад, Япон, Австрали, Бразил зэрэг орнуудтай харьцуулахад Энэтхэгийн агаарын тээврээр үйлчлүүлэгч дотоодын иргэдийн суудал дүүргэлт 81.6 хувь байгаа нь тэргүүлэх үзүүлэлт ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.