images

"David di Donatello": И.Росселинид тусгай шагнал хүртээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-01


     Италийн жүжигчин, найруулагч Изабелла Росселини тус улсын хамгийн нэр хүндтэй кино наадмын ёслол болох "David di Donatello" наадмаас тусгай шагнал хүртэхээр болсон байна. Италийн Кино академийн ерөнхийлөгч Пиера Дитасис хэлэхдээ "Роселлини бол загвар өмсөгч, жүжигчин, кино зохиолч, амьтан судлаач, байгаль хамгаалагч гэх мэт олон талын авьяасаараа олон салбарт хүчин зүтгэдэг онцгой гавьяатай хүн” гэж мэдэгдсэн хэмээн "La Repubblica" сонин мэдээлэв. 1956 онд анхны ёслолоо хийж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 67 жилийг туулсан "David di Donatello" наадам нь Италийн Сэргэн мандалтын үеийн уран барималч Д.Донателлогийн алдарт бүтээл болох Дэвидийн хөшөөний нэрээр нэрлэгдсэн ажээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 10-ны өдөр Ром дахь “Cinecitta Studios”-д болох юм. И.Росселини бол Италийн киноны мастер Роберто Росселини болон Шведийн домогт жүжигчин Ингрид Бергман нарын охин билээ. Тэрбээр “White Night”, “Blue Velve” зэрэг киногоороо дэлхийд алдаршсан бөгөөд “Lancome” гоо сайхны бүтээгдэхүүний төлөөлөгчөөр олон жил ажилласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.