images

Фрэдди Меркюригийн нөмрөг, титмийг дуудлагаар худалдана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-27


     Их Британийн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фрэдди Меркюригийн өмсөж байсан титэм болон нөмрөг зэрэг 1000 орчим эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. “Sotheby's” дуудлага худалдааны компани ирэх есдүгээр сард алдарт дуучны эд зүйлсийг борлуулахаа мэдэгдсэн бөгөөд энэ удаагийн худалдааг зөвхөн дуучны эд зүйлсийг борлуулахад зориулж “Freddie Mercury: A World of His Own хэмээн нэрлэсэн байна. Тус компани дуудлага худалдаа зохион байгуулахаас өмнө үзэсгэлэн худалдаа гаргаж, Ф.Меркюригийн эд зүйлсийг олон нийтэд дэлгэн харуулах аж. Тус үзэсгэлэнг зургаадугаар сарын 1-8-ны өдрүүдэд Нью-Йорк хотод,  14-18-ны өдрүүдэд Лос Анжелест, 26-30-нд Хонгконгод зохион байгуулах ажээ. Зохион байгуулагчид "Энэ үзэсгэлэнд олон төрлийн өндөр чанартай эд зүйлс багтсан бөгөөд эндээс Фрэддигийн хүсэл тэмүүлэл, эгэлгүй сэтгэлийг олж харж болно" гэжээ. Дуудлага худалдаанд Ф.Меркюригийн бичсэн дууны үгийн ноорог, аяллын үеэр цуглуулсан зургууд, үнэт эдлэл, сахлын сам зэрэг эд зүйл багтсан байна. Түүний сүүлчийн аялан тоглолт буюу 1986 онд Лондоны “Knebworth” танхимын тайзан дээр өмссөн улаан нөмрөг, титэм хоёр нь энэ удаагийн дуудлага худалдаанд орох бөгөөд зохион байгуулагчид үүнийг 60-80 мянган паундаас эхлэн үнэ хаялцуулахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.