images

Вашингтон мужид автомат буу худалдахыг хуулиар хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-26


     Өчигдөр АНУ-ын Вашингтон мужид автомат болон хагас автомат буу худалдаалахыг хориглох “Галт зэвсгийн хяналтын тухай" хуульд тус мужийн захирагч Жэй Инсли гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсан даруйд хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Уг хуулиар тус мужид AR-15 автомат буу болон хагас автомат бууг худалдах, үйлдвэрлэх, түгээхийг хориглосон байна. Үүнээс гадна буу үйлдвэрлэгчид насанд хүрээгүй хүүхэд болон хууль бус бууны наймаачид зэрэг буу эзэмших эрхгүй хүмүүст зохих хяналт тавих ёстой бөгөөд энэ журмыг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхээр заажээ. "Галт зэвсгийн хяналтын тухай" хууль тус мужаас гадна Калифорни, Коннектикут, Нью-Йорк, Мэрилэнд мужуудад хэрэгжиж байна. "Энэ хууль нь бүх галт зэвсгийн халдлагыг бүрэн шийдэж чадахгүй. Гэхдээ бид ямар нэгэн алхам хийх ёстой" хэмээн мужийн захирагч хэлжээ. Хууль батлагдсан явдлыг Цагаан ордон дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.