images

Харри Поттер аав болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-26


   "Харри Поттер" киноны гол дүрийн жүжигчин Даниел Рэдклифф 34 насандаа аав болжээ. Түүний эхнэр, жүжигчин, 39 настай Эрин Дарк саяхан нярайлж анхны хүүхдээ төрүүлсэн болохыг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна. Гэхдээ хүүхдийн төрсөн он сар өдөр, хүйсийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Д.Рэдклифф, Э.Дарк нар анх 2013 онд "Kill Your Darlings" киноны зураг авалтын үеэр танилцаж, түүнээс хойш үерхэж байсан ч гэр бүлээ батлуулсан талаар мэдээлэл хараахан гараагүй юм. Их Британид төрсөн Д.Рэдклифф 2001 онд 12 настай байхдаа "Харри Поттер ба гүн ухааны чулуу" киноны Харри Поттерын дүрд тоглосон билээ. Түүнээс хойш тэрбээр тус киноны найман цувралд бүгдэд нь тоглосноор дэлхийд алдартай од болсон юм. Тэрбээр мөн “What If” (2013), “Swiss Army Man” (2016), “Operation Beast” (2018) зэрэг кинонд тоглосон билээ. Өнгөрсөн жил Д.Рэдклифф Америкийн дуучин Альфред Мэттью Янковичийн амьдралын тухай "Weird: The Al Yankovic Story" киноны гол дүрээр Их Британийн кино, телевизийн урлагийн шагналд нэр дэвшиж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.