images

Японы 58 иргэнийг Суданаас нүүлгэн шилжүүлэв

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-04-26


    Япон улсын 58 иргэн болон гэр бүлийн гишүүдийг Суданаас эсэн мэнд нүүлгэн шилжүүлжээ. Тэдний 45 нь Өөрийгөө хамгаалах хүчний нисэх онгоцоор ойролцоох Жибути улс руу нисчээ. Үлдсэн 13 хүн Францын засгийн газар болон олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжтайгаар нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдан тус улсаас гарсан байна. Тэдний долоон хүн нь АНУ, Канад, Судан зэрэг бусад улсын харьяат япончуудын гэр бүлийн гишүүд байсан аж. Ерөнхий сайд Фүмио Кишида мягмар гаригийн өглөө сэтгүүлчидтэй уулзахдаа "Бид хүсэлт гаргасан бүх япон иргэнийг Хартумаас нүүлгэн шилжүүлж дууслаа. Мөн тэнд байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар улс орнуудтай үргэлжлүүлэн харилцаа холбоотой байна" гэжээ. Засгийн газраас мөн Суданы өмнөд хэсэгт байрлах өөр нэг Японы иргэнтэй холбоо барьж, нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн тус улсаас гарах бодолгүй хэд хэдэн хүн ч байгаа гэнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.