images

Италичууд эрх чөлөөний өдрөө тэмдэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-26


    Италичууд өчигдөр фашист дэглэмээс гарч ардчилсан улс болсныхоо 78 жилийн ой буюу үндэсний эрх чөлөөний өдрөө тэмдэглэлээ. Энэ өдөр тус улсын ерөнхий сайд Ж.Мелони, ерөнхийлөгч Сержио Маттарелла нар Ром хотноо болсон уламжлалт ёслолд оролцож үг хэлжээ. С.Маттарелла “1945 онд эх орноо фашизмаас чөлөөлсөн цагаас өнөөг хүртэл шинэ Итали төрсөн” гэсэн байна. Харин Ж.Мелони италичуудын хамгийн ихээр уншдаг “Corriere della Sera” сонинд ил захидал нийтлүүлсэн бөгөөд түүндээ дэлхийн тавцанд Итали улсыг ардчиллын чухал түшиц газар болгоход энэ шинэчилсэн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн онцолжээ. Мөн Милан хотноо хөдөлмөр эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, улс төрчид голдуу 100 мянга гаруй хүн цугласан байна. Италичууд энэ өдөр хотын гудамжаар ийн цугладаг уламжлалтай бөгөөд Италийн эрх чөлөөний төлөө тэмцэгч партизаны тухай өгүүлэх "Bella Ciao'" гэдэг ардын дуугаа бүгд дуулдаг. Эл өдрийг Италид 1946 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Энэ үеэр жуулчид ихээр очдог томоохон газруудаас бусдыг нь хаах ба тавдугаар сарын нэгэн хүртэл долоо хоног амардаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.