images

Английн багачууд нэг жилийн дотор 27 сая ном уншжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-25


     Их Британи, Ирландад бага, дунд ангийн 1.3 сая сурагчийг хамруулан “Хүүхдүүд юу уншиж байна вэ?” гэсэн судалгаа явуулжээ. Үр дүнд нь тус улсын сурагчид өнгөрсөн хичээлийн жилд 27 сая 265 мянга 657 ном уншсныг тогтоосон байна. Энэ нь 2020-2021 оны хичээлийн жилтэй харьцуулахад хүүхдүүдийн уншсан номын тоо 24 хувиар нэмэгдсэнийг илтгэж байгаа аж. Мөн судлаачид нийгмийн сүлжээний “TikTok” платформд трэнд болоод буй “BookTok” бүлгэм нь сурагчдыг Алис Өүзмэний “Heartstopper цувралыг ихээр уншихад нөлөөлснийг тогтоожээ. Бага сургуулийн сурагчдын дунд “Diary of Wimpy Kid” буюу "Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл" ном хамгийн алдартай байсан гэнэ. Тэгвэл дунд ангийн сурагчид мөн энэ зохиолоос гадна Д.Уолльямсийн бичсэн "Гангста эмээ" болон Ж.Роулингийн "Харри Поттер"-ийн цувралыг их уншсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.