Нүцгэн биеэр орж үзэх уран зургийн үзэсгэлэн гарна
Анд нөхдийн мэдээ
2023-04-25
Францын “Lyon” орчин үеийн уран зургийн галерей зөвхөн нүцгэн хүмүүс орж үздэг үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. "The Embodiment: The Exhibition of the Modern Art of Lion Art Museum" гэсэн нэртэй тус галерей ирэх 27-ны өдөр нээгдэх бөгөөд үзэгчид нүцгэн биеэр 90 минутын турш үзэсгэлэн үзээд дараа нь ундаа, дарс ууж тус үзэсгэлэнгийн тухай хоорондоо санал бодлоо солилцож ярилцах боломжтой хэмээн “Times” сонин мэдээлэв. Францын Нудистуудын холбооны ерөнхийлөгч Фредерик Мартин "Урлагийн бүтээлийг нүцгэнээр үзэх санаа нь сонирхолтой. Үзэгчид өөрсдийнхөө ухамсар, нийгмийн урлагт анхаарлаа хандуулах болно" гэжээ. Энэхүү үзэсгэлэнг 17 дугаар зууны Францын гүн ухаантан Ренэ Декартын "Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна" гэсэн санаанаас сэдэвлэсэн тухайгаа зохион байгуулагчид ярьжээ. Үзэсгэлэнгийн тасалбарын үнэ 11 евро байх аж. Нүцгэн биеэр орж үзэсгэлэн үздэг тохиолдол анхных биш юм. Парист ийм төрлийн үзэсгэлэн өмнө нь хэд хэдэн удаа зохиогдсон тухай тус сонин мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.