Казахстан улс ажлын дөрвөн өдөрт шилжинэ
Анд нөхдийн мэдээ
2023-04-25
Ирэх долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Казахстан улс ажлын дөрвөн өдөрт шилжихээр болсон тухай тус улсын “Нур” агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгч Кассим Токаев ажлын дөрвөн өдөрт шилжих тухай заалтыг багтаасан Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад гарын үсэг зурснаар энэхүү хууль хүчин төгөлдөр болсон хэмээн тус улсын Хөдөлмөрийн яам мэдэгдэв. Мөн байгууллагын удирдлага болон ажилчид харилцан тохирсон бол тав болон зургаан өдөр ажиллах эрх нээлттэй хэвээр үлджээ. Гэхдээ яг бүрэн биш, “Сарын эхний долоо хоногт таван өдөр, хоёр дахь долоо хоногт дөрвөн өдөр ажиллах гэх мэтээр зохицуулсан” хэмээн Хөдөлмөрийн яамны хэвлэлийн төлөөлөгч тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.