Хиллари Клинтон төр засгаа хатуу шүүмжлэв
Анд нөхдийн мэдээ
2023-04-25
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Бүгд найрамдах намыг шүүмжилж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын гарын тоглоом болж байна гэж буруутгав. Тэрбээр өчигдөр “New York Times” энэ тухай нийтлэл бичсэн бөгөөд энэ цаг үед ардчилал, авторитаризмын хоорондох өрсөлдөөн ширүүсч, эрсдэл улам хүчтэй нүүрлэж байгааг дурдсан байна. Улмаар “АНУ-ын дүр төрх сул дорой харагдах тусам Хятадын суртал ухуулагчид ардчиллыг гутаан доромжилж, дарангуйлагч дэглэмээрээ сайрхах нь хялбар байх болно” гэжээ. Тэрбээр мөн Хятад, Орос улс нефтийн төлбөрт америк долларын оронд юанийг ашиглах замаар эдийн засгийн хориг арга хэмжээг тойрон гарахыг оролдож байгаа талаар дурдсан байна. Эцэст нь тэрбээр Конгрессийн доод танхимийн дарга болон Бүгд найрамдах намын хэд хэдэн улс төрчид зөвхөн үгээр Бээжингийн эсрэг зогсож байгаа дүр эсгэж, бодит байдал дээр ХКН-д бууж өгч байна" хэмээн шүүмжилсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.