Сэлэнгэ: 1025 га газарт нөхөн сэргээлт хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-04-25
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт нийт 1025.4 га газарт хийх уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлжээ. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн БОАЖГ, "Оюу толгой" компанийн байгаль орчны ажлын хэсэгтэй хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газарт өнгөрсөн онд хийсэн 110 га газарт техникийн нөхөн сэргээлтийн байдалтай танилцжээ. Энэ үеэрээ 2023 онд хийх үлдсэн 224.7 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр болсон байна. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажлын хэсэгтэй хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганат, Могой гол нэртэй газарт 800.7 га газарт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.