images

Хятад улс саран дээрээс ус олно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-25


     АНУ, БНХАУ-ын хооронд сансар огторгуйг эзэмшихийн төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөж байгаа энэ цаг үед Хятад улс 2026 он гэхэд сарны өмнөд туйлд ус байгааг нотлох болно гэж мэдэгджээ. Тус улсын Сар судлах төслийн ерөнхий зохицуулагч, Инженерийн академийн ахлах ажилтан Ву Вэйрен CCTV телевизэд өгсөн ярилцлагадаа "Бид 2026 он гэхэд "Chang'e 7" хөлөг хөөргөх бөгөөд хөөрөх, буух, буцах, тойрог замаас бүрдсэн тус хөлгийн үндсэн зорилго нь сарны өмнөд туйлд ус байгааг нотлох баримтыг олох явдал юм” гэжээ. Өмнө нь 2020 онд тус улс дэлхий дээр авчирсан сарны хөрсний дээжийг шинжилж, саран дээр хэдэн арван их наяд тонн ус байгааг олж тогтоосон ажээ. Дэлхийд анх удаа сарны урд болон хойд тойрогт амжилттай газардсан Хятад улс сарны судалгааны ажлыг улам эрчимжүүлж байна. Тус улс 2007 оноос сарыг судалж эхлээд 2013 онд сарны гадаргуу дээр газарджээ. Улмаар 2020 онд сарны хөрсний дээж авч эх орондоо амжилттай эргэж ирсэн билээ. Цаашид тус улс 2027 он гэхэд саран дээр нисгэгчгүй судалгааны бааз байгуулахаар төлөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.