Казахстанд Ялалтын баяраар цэргийн жагсаал хийхгүй
Анд нөхдийн мэдээ
2023-04-24
Казахстаны Засгийн газар энэ жилийн Ялалтын баяраар цэргийн жагсаал хийхгүй байхаар шийдвэрлэснийг тус улсын Батлан хамгаалах яам өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. “Төсвийн хөрөнгийг хэмнэх, амин чухал бусад зорилтуудыг биелүүлэх шаардлагатай байгаа тул 2023 оны Ялалтын баяраар цэргийн жагсаал зохион байгуулахгүй. Казахстан улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний байлдааны бэлэн байдлыг зохих түвшинд хангаж байх нь бидний тэргүүлэх зорилт мөн” хэмээн тус яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Хоёр долоо хоногийн дараа болох Ялалтын баярын бэлтгэл Москвагийн Улаан талбайд эхлээд байгаа талаар үүний өмнө “РИА Новости” агентлаг мэдээлсэн юм. Лениний мавзолейн хоёр талаар индэр засч, талбайн эргэн тойронд гоёл чимэглэлийн ажил гүйцэтгэж байна хэмээн тус агентлаг мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.