images

Уулчин бүсгүй 5600 метр өндөр уулын оройд 32 хонож байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Мексикийн уулчин бүсгүй Перла Тиерина далайн түвшнээс дээш 5636 метрийн өндөр Хойд Америкийн Пико де Орисаба галт уулын оройд 32 хонож байгаа тухай AFP агентлаг мэдээлэв. Түүнтэй мессежээр холбогдоход удахгүй буух гэж байгаа тухайгаа хэлж "Энэхүү авиралт нь эмэгтэйчүүд онцгой зүйл хийж чадна гэдгийг харуулах хувийн сорилт байсан" гэж өгүүлсэн байна. Мөн тэрбээр цаст уулын оргил, мандаж буй нар, ширүүн салхи, сартай шөнө, цасан шамарга зэргийг хэрхэн туулж буй тухайгаа цахим сүлжээнд нийтэлсээр байгаа ажээ. Энэ бүхнээ “Байгальтай, бурхантай, мөн өөртэйгөө хамт байсан өдрүүд" гэж нэрлэсэн байна. Үүнээс өмнө 1986 онд Испанийн уулчин Фернандо Гарридо Өмнөд Америкийн хамгийн өндөр уул болох Аргентины Аконкагуа оргилд 62 хоног байж дээд амжилт тогтоож байв. Дэлхийн хамгийн өндөр оргил болох Хималайн оргилд хүчилтөрөгчийн хангамжгүйгээр авирах нь миний хамгийн том мөрөөдөл хэмээн өгүүлж буй П.Тиерина энэ жил Боливи, Перу, Чили зэрэг улсын өндөр оргилуудыг зохих бодолтой байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.