images

BRICS-ийн уулзалтад В.Путиныг урихгүй байхыг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналт Украины Иргэний эрх чөлөөний төв (CCL) ирэх наймдугаар сард Өмнөд Африкт болох BRICS (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг хөгжиж буй таван орон)-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг урихгүй байхыг ӨАБНУ-д уриалав. Тус төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Александра Романцева өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж энэ тухай мэдэгджээ. Тэрбээр тус уулзалтад В.Путин цахим хэлбэрээ оролцох, эсвэл Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдаагүй нэгэн сайдаа илгээх байх хэмээн таамаглаж буйгаа хэлсэн байна. Энэ оны наймдугаар сард дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар болоод буй ӨАБНУ нь Ромын дүрэмд нэгдэн орсон гишүүн орныхоо хувьд олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллах үүрэгтэй. Украины Киев хотод төвтэй CCL байгууллагад Украины энгийн иргэдийн эсрэг Оросын цэргийн гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж өнгөрсөн жил Беларусийн хүний эрхийн төлөө зүтгэлтэн Алекс Беляцкий болон Оросын "Мемориал" байгууллагын хамт Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.