images

Турк улс Хар тэнгисийн байгалийн хийг ашиглаж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-21


     Турк улс Хар тэнгисээс илэрсэн асар их байгалийн хийн нөөцөө өчигдрөөс олборлож эхэллээ. Одоогийн байдлаар өдөрт 10 сая куб метр байгалийн хий нийлүүлж буй бөгөөд цаашид өдөрт 40 сая куб метр болгохоор төлөвлөжээ. Энэхүү байгалийн хийн үйлдвэрлэлийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсанаар улсынхаа хэрэгцээний 30 хувийг хангах гэнэ. Тэд энэ нөөцийг 2020 оны наймдугаар сард илрүүлж, өнгөрсөн оны зургадугаар сараас усан доогуур байгалийн хий дамжуулах 400 километр урт хоолойн ажлыг эхлүүлжээ. Энэхүү баярт үйл явдлаа тэмдэглэж Т.Эрдоган ард иргэддээ жилийн турш гал тогооны хэрэгцээнд ашиглах 25 куб метр байгалийн хий үнэгүй өгөхөөр болсон юм. Энэ дэмжлэг нь ойролцоогоор 1.59 тэрбум доллартай тэнцэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.