images

Бокс: Ташкентад болох ДАШТ-д долоон дэлхийн аварга зодоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-20


    Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх сарын 1-нээс 14-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа ажээ. Энэ удаагийн ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5.2 сая ам.долларын шагналын сантай гэдгээрээ онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам доллар, хүрэл медальтан 50 мянган ам.долларын шагналыг тус тус хүртэх юм. Мөн өнгөрсөн тэмцээний долоон дэлхийн аварга боксчин зодоглох гэнэ. Тухайлбал, Казахстаны тамирчин Сакен Бибосынов, Францын тамирчин Софиан Омиха, Японы хоёр тамирчин болох Томоя Цүбои, Севонрец Оказава нар, Азербайжаны Лорен Альфонсо, Кубын  Йоэнлис Эрнандес Мартинес,  Хулио Ла Круз нар тус тус өөрсдийн жинд хүч үзэх гэнэ. Харин манай улсаас  ДАШТ-д хүч үзэх  Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын хамтаар 10 тамирчин багтаж байгаа бөгөөд тэд өнгөрсөн сарын 20-ноос хойш хамтарсан бэлтгэлдээ гараад байгаа юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.