images

1980-аад оны дуу Их Британийн шагналд нэр дэвшив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-20


       Их Британийн дуучин 65 настай Кэйт Бушийн 1985 онд дуулсан “Running Up That Hill” дуу 38 жилийн дараа “Ivor Novello” шагналын “Хамгийн их тоглогдсон дуу” төрөлд нэр дэвшээд байна. Уг дуу 1986 онд тус наадмын “Шилдэг контемпорари дуу” төрөлд нэр дэвшиж байсан ч Тина Төрнерийн “We Don't Need Another Hero” дуу шилдгээр шалгарч байв. Харин К.Буш 1979 онд “The Man With The Child In His Eyes” дуугаараа “Шилдэг дууны үг”, 1987 онд “Don't Give Up” дуугаараа “Шилдэг дуу” төрөлд “Ivor Novello” шагнал хүртжээ. Гэтэл дөч орчим жилийн дараа “Running Up That Hill” дуу нь дахин сэргэсэн нь өнгөрсөн жил “Stranger Things" кинонд энэ дууг ашигласнаас эхтэй юм. Улмаар энэ дуу 2022 оны тавдугаар сараас Их Британи, АНУ,  Шинэ Зеланд, Ирланд, Канад, Австрали гээд дэлхийн хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж, "Tiktok" платформд хамгийн их ашигласан дуунуудын нэг болж, 1980-аад оны бүх амжилтаа шинэчилжээ. Иймээс 2023 оны нэгдүгээр сарын 1-нд "Rolling Stones" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 200 дуучны жардугаарт Кэйт Бушийг нэрлэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.