Молдав улс Оросын дипломатчийг албадан гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-04-20
Молдав улс ОХУ-ын дипломатчийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргах шийдвэр гаргасан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Молдавын ГХЯ тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Олег Васнецовыг дуудаж, ЭСЯ-ны ажилтныг “персона нон грата” буюу "тааламжгүй этгээд" гэж зарласан тухайгаа өчигдөр мэдэгджээ. Украинтай хил залгаа Молдав улсад Оросын түрэмгийллийн дараа эрчим хүчний хомсдол, эдийн засгийн хүндрэл хурцдаж байгаа тул Засгийн газрын эсрэг жагсаал гарах болжээ. Барууны талыг баримтлагч Молдавын засгийн газар энэ жагсаалын ард Орос байгаа бөгөөд тус улс Молдавын засгийн газрыг түлхэн унагаж, Оросын талыг баримтлагч засгийн газар байгуулахыг оролдож байна гэж мэдэгдсэн юм. Саяхан Молдавыг Орос тэргүүтэй эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагад нэгтгэх Кремлийн төлөвлөгөөг агуулсан баримт бичгүүд нийтэд дэлгэгдсэн бөгөөд хэрэв энэ санаачлага хэрэгжвэл улс нь хоёр дахь Украин болж магадгүй гэсэн болгоомжлол молдавчуудад байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.