Хэнтийн сурагчид хаягдал цаас боловсруулжээ
Чихэнд чимэгтэй
2023-04-20
Хэнтий аймгийн ерөнхий боловсролын "Бэрх" сургуулийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулжээ. Тэд шинэ цаас болон эко шахмал түлш гарган авах ажлыг 2022 оны арваннэгдүгээр сард сургууль дээрээ эхлүүлэн “Эко клуб” байгуулсан байна. Тус клубд 8-9 дүгээр ангийн 12 сурагчийг хамруулжээ. Эдгээр сурагч байгаль орчинд ээлтэй технологи бий болгох, улмаар хаягдал цаасыг дахин боловсруулахаар судалгаа хийсэн нь ийнхүү үр дүнд хүрсэн байна. Тэд арваннэгдүгээр сараас хойш 100 гаруй кг цаасыг гарын доорх материалаар дахин боловсруулаад байгаа гэнэ. Хаягдал цаасыг хүнсний дэлгүүр болон багш, сурагчдаас авдаг бөгөөд цаашид гарган авсан шинэ цаасаараа тэмдэглэлийн дэвтэр хийхээр зорьж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.