images

“Уудам Монгол” сургуулийн гадаа хуучин хувцас авах хайрцаг байршуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-20


    Улаанбаатар хотын ерөнхий боловсролын “Уудам Монгол” сургуулийн "Эко клуб"-ынхан энэ сарын 18-наас 24-ний өдрийг хүртэл хуучин хувцас, гутал бусдад хандивлах аяныг өрнүүлэхээр болжээ. Мөн хугацаанд тус сургуулийн хандивын хайрцгийг байршуулж буй бөгөөд сурагчдыг хэрэглэдэггүй хувцсаа хандивлахыг уриалсан байна. Ингэснээр цуглуулсан хуучин хувцсыг “Ногоон Хүрд” ТББ бусдад дамжуулан өгөх ажлыг зохион байгуулах ажээ. Энэ талаар "Ногоон хүрд" ТББ-ын мэргэжилтэн хэлэхдээ "Бидний өдөр тутамдаа хийсэн худалдан авалт бүрийн ард тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх шат, дамжлага болгонд багагүй хэмжээний эрчим хүч, цэвэр ус, байгалийн нөөц зарцуулагдсан байдаг. Дэлхийн нийт хүлэмжийн хий ялгаруулалтын 10 хувь нь хувцас үйлдвэрлэлийн салбараас гардаг, энэ хэвээр цааш үргэлжилбэл хэдэн хувьд ч хүрэхийг таашгүй. Аль болох эдэлгээ даах, цөөн тооны хувцсыг хэрэглэх, багадсан бол бусдад дамжуулах, тооноос илүү чанарыг эрхэмлэх, олон хүнд энэ талын мэдээллийг түгээх нь энэ салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад та бидний хийж чадах зүйлсийн нэг юм" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.