images

“Абсолют” компани Орос руу архи экспортлохоо бүрэн зогсоожээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-19


     Шведийн алдарт архи үйлдвэрлэгч "Абсолют" компани Орос руу хийдэг экспортынхоо зарим хэсгийг сэргээсэн ч хүчтэй эсэргүүцэлтэй тулж, бүх экспортоо дахин зогсооно хэмээн мэдэгдлээ. Их Британийн өдөр тутмын “Guardian” сонинд мэдээлснээр тус компанийн гүйцэтгэх захирал Стефани Дүррү "Бид ажилчид болон түншүүдээ шүүмжлэл, эсэргүүцлээс хамгаалах ёстой" гээд, Орос руу хийх архины экспортоо бүрэн зогсоох болсон тухайгаа мэдэгджээ. Өмнө нь тус компани Орос руу архи экспортолж байна гэсэн мэдээлэл цацагдсаны дараа дотооддоо ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Энэ мэдээлэл гарсны дараа  тус улсын ерөнхий сайд Вольф Кристерссон "Маш их гайхсан" гэж хэлснээр барахгүй нийслэл Стокгольм хотын алдартай баар, ресторанууд тус компанийн архийг худалдахаа зогсоож, олон нийтийн сүлжээгээр тус компанийг "Ёс суртахууны уналт",  "Путинд өгсөн бэлэг" гэх мэтчилэн ихээр шүүмжилсэн билээ. "Абсолют" компанийн толгой компани болох Францын архины "Pernod Ricard" компани ОХУ Украинд довтолсны дараа өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Орос руу экспортоо зогсоосон ч энэ сарын эхээр зарим экспортоо сэргээгээд байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.