Индонез: Ариун дагшин газрыг үл хүндэлсэн орос иргэнийг албадан гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
Оросын иргэн, загвар зохион бүтээгч Луиза Косик хэмээх эмэгтэй Индонезийн Бали арлын Бабакан сүм дэх 700 жилийн настай модон дээр нүцгэн зургаа авахуулж, уг зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Уг зургийг тус улсын нэгэн бизнесмэн цахим хуудсандаа нийтэлж "Ариун дагшин модон дээр гарч нүцгэлсэн нь манай улсыг үл тоомсорлож буй үйлдэл бөгөөд хэрэв та манай уламжлал, соёлыг хүндэтгэж чадахгүй бол даруйхан эндээс явна уу" хэмээн шүүмжилжээ. Баличууд хиндү шашин шүтдэг, мод, уулсыг бурхад амьдардаг газар гэж үздэг бөгөөд ялангуяа энэхүү олон зуун жилийн настай модыг бурханчлан шүтдэг ажээ. Энэ явдал цахим сүлжээгээр таран олон хүний дургүйцлыг хүргэж, улмаар тус улсын Цагаачлалын алба уг эмэгтэйг саатуулсан байна. Орос эмэгтэй уг модыг ариун дагшин шүтээн гэдгийг мэдээгүйн дээр хэдэн жилийн өмнө зургаа авахуулсан гэдгээ хэлсэн ч түүнийг тус улсаас албадан гаргажээ. Өмнө нь өнгөрсөн оны тавдугаар сард Оросын иргэн эхнэр нөхөр хоёрыг мөн ийм шүтээн модон дээр нүцгэн зургаа авахуулан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хэргээр албадан гаргаж байв. Энэ мэтчилэн ариун дагшин газарт зүй бус үйлдэл хийж тус улсын уламжлал, соёлд хүндэтгэлгүй хандсан хүмүүсийг тус улсад нэвтрэхийг зургаан сараар хоригложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.