images

Энэтхэг дэлхийн хамгийн олон хүн амтай орон болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-18


     “The Washington Post” сонин НҮБ-ын тоо баримтаас эш татан мэдээлснээр, Энэтхэгийн хүн амын тоо энэ сард Хятадын хүн амыг давах төлөвтэй байна. Тус улсын хүн амыг нарийн тоолох боломжгүй ч НҮБ-аас гаргасан тооцооллоор энэ оны эцэс гэхэд хүн ам нь 1.429 тэрбум, Хятад 1.426 тэрбумд хүрч, Энэтхэг дэлхийн хамгийн олон хүн амтай орон болно гэжээ. Уг тайланд дурдсанаар, 1750 оноос хойш 273 жилийн хугацаанд анх удаа Хятад улс "Дэлхийн хамгийн олон хүн амтай улс" гэсэн тодотгол хэрэглэх боломжгүй болох аж. Ирэх 40 жилд Энэтхэгийн хүн ам өссөөр 2063 он гэхэд 1.7 тэрбумд хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Үүнээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн анхаарал Хятадаас Энэтхэг рүү шилжинэ гэж шинжээчид үзжээ. Үүнтэй холбогдуулан WSJ сонин "Энэтхэгийн хүн амын өсөлт нь тус улсын ядуурал, ажлын байрны хомсдол зэрэг асуудлыг бууруулж эдийн засгийн өсөлтөө хадгалах боломжийг олгоно" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.