Дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн технологийн үзэсгэлэн Германд нээгдэв
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
Дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн технологийн үзэсгэлэн "Hannover Messe" Германы Ханновер хотын үзэсгэлэнгийн талбайд нээлтээ хийлээ. Нүүрстөрөгчийг саармагжуулах зорилгоор 21-нийг хүртэл таван өдрийн турш үргэлжлэх тус үзэсгэлэнд аж үйлдвэрийн инженер, эрчим хүчний программ хангамж, мэдээллийн технологи зэрэг салбарын 4000 орчим компани оролцож байна. Германы канцлер Олаф Шольц үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр тус улс Индонез болон бусад оронтой түүхий эдийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар Хятадаас хараат байдлаа бууруулна гэж мэдэгджээ. Тус улс одоогоор нүүрстөрөгчийг саармагжуулахад шаардлагатай газрын ховор элемент, зэс, никель зэрэг хэд хэдэн түүхий эдийг Хятадаас импортолж байгаа ч үнэндээ Хятадад бус Индонез, Чили, Намибиас олборлодог гэдгийг О.Шольц онцолсон байна. Үзэсгэлэнд Индонез улс уригдан ирсэн бөгөөд нээлтийн ёслолд тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо оролцов. Тэрбээр хэлэхдээ "Германы аж үйлдвэр нүүрстөрөгчийн эрчим хүчнээс уур амьсгалын төвийг сахих бодлого руу шилжих томоохон өөрчлөлттэй тулгарч байгаа бөгөөд одоо бодитоор ажиллах цаг нь болсон. 2020 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 80 хувь нь сэргээгдэх эрчим хүчнээс бүрдэх болно" гэжээ. Энэхүү экспогийн гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах шинэ технологи, эрчим хүчний хэрэглээний үр ашиг, хиймэл оюун ухаан, дахин боловсруулах арга технологи зэрэг ажээ. Үзэсгэлэнд үйлдвэрлэлийг нүүрстөрөгчийн саармаг байдалд шилжүүлэхийн тулд дижиталчлах, эрчим хүчний менежментээр дамжуулан нөөцийг хэмнэх, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах арга замыг эрэлхийлж, үйлдвэрлэлээс борлуулалт хүртэлх бүх салбарыг оновчтой болгосон аж үйлдвэрийн экосистемийн тэргүүлэх загварыг танилцуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.