Катарын гүнж Хималайн оргилд гарсан анхны катар эмэгтэй боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
Катарын хааны гүнж Асма Аль Тани өчигдөр далайн түвшнээс дээш 8091 метрийн өндөртэй Хималайн нурууны Аннапурна оргилд амжилттай гарсан тухай Балбын "Himalayan Times" сонин мэдээлэв. Тэрбээр Хималайн нуруунд авирсан Катарын анхны эмэгтэй болжээ. Асма гүнжийг дагалдан явсан уулчин Нирмал Пурза "Асма гүнж Аннапурна, Лхоце зэрэг оргилд гарсан анхны катар эмэгтэй юм" гэжээ. Энэ удаагийн Аннапурнад хийсэн авиралтыг оруулаад Асма гүнж Гималайн 8000-аас дээш метрийн өндөртэй 14 оргилын долоод нь авирсан аж. Улмаар тэрбээр 14 оргилд бүгдэд нь авирахыг зорьж байгаа тухай “Himalayan Times” мэдээлсэн байна. Гүнж Катарын Олимпын хорооны Олон нийттэй харилцах албаны даргаар ажилладаг бөгөөд 2013 оноос эхлэн уулын спортоор хичээллэж эхэлжээ. 2014 онд тэрбээр Африкийн Танзани улсын зүүн хойд хэсэгт орших Килиманжаро ууланд амжилттай авирсан анхны катар эмэгтэй болсон бөгөөд түүнээс хойш цанаар Хойд туйлд хүрэх гэх мэтээр адал явдалт аяллаар алдаршиж эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.