images

Оросын шоронд хоригдоод буй америк сэтгүүлчийг Элчин сайд нь эргэжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-18


     АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Линн Трэйси өнөөдөр Москвагийн Лефортово шоронд очиж, тагнуул хийсэн хэргээр хоригдож буй “The Wall Street Journal” сонины сурвалжлагч Эван Гершковичтай уулзсан байна. Энэ тухайгаа тэрбээр Twitter хуудсандаа мэдээлсэн бөгөөд "Түүний биеийн байдал сайн байгаа" гээд түүнийг нэн даруй суллахыг шаардаж буйгаа илэрхийлжээ. Сурвалжлагч T.Гершковичийг өнгөрсөн сарын 29-ний өдөр Екатеринбург хотод тус улсын Холбооны аюулгүй байдлын алба баривчилсны дараа энэ сарын 7-ны өдөр яллагдагчаар татсан юм. Энэ нь 1986 оноос хойш анх удаа Америкийн сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагдсан тохиолдол ажээ. Оросын Холбооны аюулгүй байдлын алба түүнийг тус улсын зэвсгийн үйлдвэрийн талаар нууц мэдээлэл авах гэж байгаад газар дээрээ баригдсан гэж мэдэгдсэн ч үүнийг нотлох ямар ч баримт ирүүлээгүй гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Рябков сэтгүүлч Э.Гершковичийг шүүх хурал дууссаны гэмт хэрэгтэн солилцох замаар түүнийг суллах боломжтой тухай мэдэгджээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 20 жилийн хорих ял авч магадлалтай байгаа ажээ. Барьцаалагдсан хүмүүсийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Рожер Карстенс "Сэтгүүлчийг суллахад байгаа бүх боломжоо ашиглана" гэж мэдэгдсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.