images

Ангела Меркель төрийн дээд шагнал хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-18


     Германы анхны эмэгтэй канцлераар 16 жил ажилласан Ангела Меркелийг улс орондоо онцгой гавьяа байгуулсан хэмээн үзэж тус улсын төрийн дээд шагнал Их загалмайн одонгоор шагнажээ. Тус улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер уг шагналыг гардуулж өгөхдөө "Меркель бол засгийн эрх барьж байх хугацаандаа Герман оронд тулгарсан олон хямрал, бэрхшээлийг амжилттай даван туулж чадсан урьд өмнө байгаагүй улстөрч" хэмээн үнэлсэн байна. Мөн түүний асуудлыг зөв, цэгцтэй ойлгуулах, хэлэлцээ хийх, харилцан буулт хийх чадварыг өндөрөөр үнэлжээ. Тус одонгоор өнөөг хүртэл Дэлхийн II дайны дараа Баруун Германыг сэргээн босгосон канцлер Конрад Аденауэр, Германы нэгдэл, Европын интеграцчлалыг авчирсан Хельмут Коль нар шагнуулж байжээ. Шагналаа гардаж авахдаа А.Меркель ерөнхийлөгч Ф.Штайнмайер, канцлер О.Шольц, Европын зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен нарт талархал дэвшүүлж, нэр хүндтэй шагнал хүртсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.