"Airpods" чихэвчний гэр мэдрэгчтэй болно
Анд нөхдийн мэдээ
2023-04-18
“Apple” компани зохиогчийн эрхийн патентдаа үндэслэн “AirPods” чихэвчний гэрийг интерактив мэдрэгч бүхий шинэ загвартай болгохоор ажиллаж байна. Тус компани уг патентыг 2021 оны есдүгээр сард АНУ-ын Патент, барааны тэмдэгтийн газраас авсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт AirPods чихэвчний мэдрэгчтэй дэлгэцний интерфэйсийг ашиглан "Apple Music" аппликэйшн, Siri-г удирдах боломжтой болохыг зарлав. Уг мэдрэгчтэй жижиг дэлгэцээр дамжуулан дуудлага, шуудан, мессэж, камер, хуанли, цаг агаар, газрын зураг гэх зэрэг "iPhone" гар утас дээрх төрөл бүрийн аппликэйшнүүдэд хандах боломжтой аж. Гэвч энэ санаа нь салбартаа анхдагч биш бөгөөд “Samsung” компанийн JBL брэндийн “Tour Pro 2” чихэвч нь “Apple” шинэ загварын AirPods чихэвчний патент дээр дүрсэлсэнтэй маш төстэй мэдрэгч бүхий гэртэй юм. "Apple" компани уг бүтээгдэхүүнийг "Ipods" гэж нэрлэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.