Азтай монгол нохой Америкийн "иргэн" болжээ
Чихэнд чимэгтэй
2023-04-14
Америкийн аялагч эмэгтэй Жэми Уокер өнгөрсөн 12 дугаар сард Монголоор аялж явахдаа Өвөрхангай аймгаас гурван хөлтэй эзэнгүй нохой олж авчээ. Тэрбээр нохойг олуутаа “Хөөрхөн зулзага” төрийн бус байгууллагын нохой асрамжийн газарт хандаж нохойг Америк руу авч явах хүсэлтэйгээ хэлээд тэр болтол төлбөртэйгөөр харуулахаар болсон байна. Ингээд нохойг Өвөрхангайгаас унаанд дайж явуулаад амьтны эмнэлэгт хүргүүлжээ. Улмаар тарилга, туулга, спэй заслага хийлгэж, сургалтад хамруулж, бичиг баримтыг нь бүрдүүлээд АНУ-руу авч явсан байна. Нохойн нэрийг Азтай гэдэг бөгөөд тухайн үед хээлтэй ирж, дөрвөн гөлөг төрүүлсэн нь одоо "Хөөрхөн зулзага" асрамжийн газарт амьдарч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.