Италид 100 жилийн дараа эх хэлээ хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-04-14
1923 оны хоёрдугаар сард Италийн удирдагч Бенито Муссолиний тэргүүлсэн Засгийн газар Итали хэл, түүний соёлыг харийн нөлөөллөөс хамгаалах тухай хууль баталж байжээ. Тухайн үеийн парламент эртний Ромын эзэнт гүрний алдар суут үр удам нь харь хэлээр ярих ёсгүй гэж үзэж дээрх хуулийг баталсан байна. Тухайн үед худалдааны тэмдэг, шошго зэрэгт гадаад хэл хэрэглэсэн байгууллагад их хэмжээний татвар ногдуулдаг байв. Гэтэл энэ оны гуравдугаар сарын 31-нд буюу 100 жилийн дараа эрх баригч намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Фабио Лампелли итали хэлийг сурталчлах, хамгаалах агуулга бүхий хуулийн төслийг өргөн барьсан байна. Найман зүйлээс бүрдсэн уг хуулийн төсөлд албан ёсны мэдээлэл дамжуулахдаа гадаад хэл, тэр дундаа англи хэл ашигласан тохиолдолд 100 мянган евро хүртэл торгууль ногдуулахаар тусгасан байна. Зөвхөн төрийн байгууллага төдийгүй хувийн компани, үндэстэн дамнасан компаниуд ч энэ хуулийн үйлчлэлд хамрагдах бөгөөд гадаадын компани тус улсад бизнес эрхэлж байгаа бол итали хэлийг ашиглахаар заасан байна. Хэдийгээр парламентын чуулганаар хэлэлцүүлж амжаагүй байгаа ч уг хуулийн төслийг тойрсон маргаан өрнөөд эхэлжээ. Тэр дундаа уг хуулийн төсөл нь өнгөрсөн үеийн фашист түүхийг сануулж байна хэмээн болгоомжилсон байр суурь улам бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан ерөнхий сайд Жорж Мелони "Фашизм бол өнгөрсөн түүх" хэмээн мэдэгдэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.