images

ШШГЕГ-ын удирдлага Туркийн ард түмэнд хандив өргөлөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-14


     Турк улсад нүүрлэсэн газар хөдлөлтийн улмаас олон хүн амь эрсдэж, барилга байгууламж сүйдэн их хэмжээний хохирол амсаад буй. Тэгвэл үүнд зориулан манай улсын иргэд сайн дураараа нэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлсээр байгаа билээ. Энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд мөнгөн хандив цуглуулж, Туркийн элчин сайд Зафер Атешт хүлээлгэн өгсөн байна. Элчин сайд тэднийг энэ сарын 12-ны өдөр яамандаа хүлээн авч уулзсан бөгөөд гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлж буйд Туркийн ард түмний өмнөөс талархал илэрхийлж, батламж гардуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.