images

Энэтхэгийн хамгийн өндөр настай тэрбумтан Кэшуб Махиндра 100-гийн босгон дээр таалал төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-04-14


     Технологи, санхүү, үл хөдлөх хөрөнгө, зочлох үйлчилгээ, техник үйлдвэрлэлийн салбарт олон талт үйл ажиллагаа явуулдаг Энэтхэгийн “Mahindra & Mahindra” компанийн захирал асан, тус улсын хамгийн өндөр настай тэрбумтан Кэшуб Махиндра лхагва гарагт 99 насандаа таалал төгслөө. Тэрээр 2007 оноос дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад бичигдсэн бөгөөд долоо хоногийн өмнө түүний хөрөнгө 1.2 тэрбум доллар байсан юм. Харин компанийнх нь нөөц 19 тэрбумаар хэмжигдэж байна. Тэрээр АНУ-ын Пенсильваниагийн Уортон их сургуулийг 1947 онд төгсөөд нутагтаа ирж эцгийнхээ компанид анх ажилд оржээ. Улмаар 1963 онд ТУЗ-ийн дарга болж 2012 оныг хүртэл ажиллаад халаагаа үеэл тэрбумтан Ананд Махиндрад өгсөн байна. Ийнхүү К.Махиндра компанийг 49 жилийн турш удирдахдаа дэлхийд нөлөө бүхий компани болгож чадсан юм. Өнөөдөр тус компани трактор, жийп машинаараа дэлхийд алдартай болсноос гадна программ хангамжийн үйлчилгээ үзүүлж, зочид буудал, мотел, тансаг зэрэглэлийн амралтын газар, бизнес зэрэглэлийн зочид буудлуудыг эзэмшиж, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус компани 260 мянга гаруй ажилтантай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.