images

НҮБ-ын харьяа байгууллага дахь Тайваний оролцоог АНУ бүх талаар дэмжинэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-12


     Хятад улс эсэргүүцэж байгаа хэдий ч АНУ энэ онд Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблей болон НҮБ-ын харьяа бусад олон улсын байгууллагад оролцохыг дэмжиж байна. Америк дахь Тайваний нийгэмлэг болон Тайваний эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газар АНУ-ын Төрийн департамент, Тайваний Гадаад хэргийн яам зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг Вашингтонд хуралдуулж, НҮБ-ын харьяа олон улсын форумуудад Тайванийн оролцоог өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар хэлэлцсэн ажээ. Тавдугаар сард болох ДЭМБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын хуралдаанд тус улсын оролцоог өргөжүүлэх, НҮБ-аас бусад олон улсын, бүс нутгийн болон олон талт байгууллагуудад Тайванийн утга учиртай оролцоог дэмжих талаар хоёр орон онцгойлон анхаарч байна. Тайвань эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, агаарын тээврийн цэвэр түлш, эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төрийн оролцоог өргөжүүлэх зэрэг дэлхийн анхаарлын төвд байгаа олон салбарт хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг АНУ-ын тал онцлон тэмдэглэв. Тайвань нь ДЭМБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн хуралдаанд 2009-2016 он хүртэл 8 жил дараалан ажиглагчаар оролцсон ч 2017 оноос хойш Хятадын эсэргүүцлийн улмаас оролцож чадаагүй байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.