Германд эцэг, эхийнхээ овгийг хоёуланг нь хэрэглэхээр хуульчлав
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
Герман улсад гэр бүл болж батлуулсан тохиолдолд хүүхдүүд нь эцэг, эхийнхээ овгийг хоёуланг нь хэрэглэх, цаашлаад үр хүүхдэдээ өвлүүлэх тухай хууль батлагджээ. Гэр бүл салсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдээд аль нэг овгийг сонгох боломжтой гэнэ. Тус улсын Хууль зүйн яам гэрлэсэн хосуудын овог нэрийн асуудлыг зохицуулдаг “Овог нэрийн тухай хууль”-д дэээрх агуулга бүхий нэмэлт өөрчлөлт оруулснаа зарлаж, 16 муж энэ сарын эцэс гэхэд саналаа ирүүлэхийг хүссэн байна. Хууль зүйн сайд Марко Бушман "Германд одоогийн мөрдөж буй “Овог нэрийн тухай хууль” бол зууханд нүүрс түлдэг байх үеийн, үеэ өнгөрөөсөн хууль бөгөөд уян хатан зохицуулалтгүй, дүлий, хатуу хууль байсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.