Канад: Украинд шаардлагатай бүх зүйлээр дэмжлэг үзүүлсээр байх болно
Анд нөхдийн мэдээ
2023-04-12
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо тус улсад айлчилж буй Украины ерөнхий сайд Денис Шмигалийг хүлээн авч уулзаад нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээ амлаж, Орос, Беларусийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тус улс Украинд 21 мянган автомат буу, 38 пулемёт, 2.4 сая сум өгөхөөр болсон бөгөөд Ж.Трюдо "Бид Украинд шаардлагатай бүх зүйлээр дэмжлэг үзүүлсээр байх болно" гэж мэдэгдсэн байна. Канад улс ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч, ОХУ-ын 14 иргэн, 34 компани, мөн Оростой хамтран ажилладаг Беларусийн 9 компанийг хоригийн жагсаалтад оруулжээ. Улмаар хоёр улсын ерөнхий сайд нар нэмэлт цэргийн тусламж болон Украиныг сэргээн босгох төлөвлөгөөний талаар ярилцаж цаашдын хоёр орны худалдааг шинэчлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргав. Канад улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Олег Степанов нэмэлт хориг арга хэмжээ авсныг “утгагүй зүйл” гэж нэрлээд, "Энэ бол хэлбэр төдий зүйл бөгөөд Оросын иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.